main logologo
GiftHomeKIDSSALE
Сонгосон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах
Харьцуулах - 0

Нэрийн төв дэлгүүр шинэ дүр төрхтэйгээр нээлтээ хийлээ

  • Нүүр
  • Мэдээ, мэдээлэл
  • Нэрийн төв дэлгүүр шинэ дүр төрхтэйгээр нээлтээ хийлээ
Нэрийн төв дэлгүүр шинэ дүр төрхтэйгээр нээлтээ хийлээ
БАЙГАЛМАА Төмөртогоо

БАЙГАЛМАА Төмөртогоо

2026/02/05 04:30

Нэрийн төв дэлгүүр шинэ дүр төрхтэйгээр нээлтээ хийлээ

Хотын зүрхэнд орших “Улаанбаатар Галлериа” худалдааны төвд байрлах дэлгүүр маань өөр байршилд шилжиж, шинэ өнгө төрхтэйгээр нээгдлээ. Бид дэлгүүрийнхээ дотоод заслыг орчин үеийн интерьерийн шийдэл, уламжлалт хээ хуарыг хослуулан илүү сэтгэл татам, тав тухтай байдлыг гаргахаар зорин гүйцэтгэлээ.

Нүүдэлчин соёл ахуй, бүтээл туурвил урлахуй одоог хүртэл оршсоор буй. Эрт дээр үеэс овор ихтэй зүйлсийг урлахаас зайлсхийж, тэрхүү урлаж бүтээх хүсэл эрмэлзэлээ гэрийн эд хогшил, малын тоног хэрэглэл, хувцас гоёлдоо шингээн үлдээжээ. Авдрын нүүрний хээнээс эхлээд дээлийн эмжээр, хажаар, эмээлийн хэрэгсэл, гэрийн багана, унь, хаалга гэх зэрэг нь нүүдэлчин хүний урлан бүтээх талбар болж байсан нь өнөөгийн бидэнд уламжлагдан иржээ. Энэ эдлэхүүнүүдийг бий болгодог үндэсний хэв шинжийг агуулдаг чухал элемент нь хээ угалз юм. Хээ угалз нь тус тусын утга билэгдэлийг агуулж байдаг.

Брэндийг илтгэх ногоон өнгийг интерьерт түлхүү оруулж алтлаг өнгийн өлгүүрт монгол морины хазаарын чагтан холбоосыг оруулсан байдлаар дүрсэлсэн нь Монгол өв соёлын нэгээхэн хэсгийг харуулсан онцгой шийдэл болсон. Цайвар ногоон өнгө шинэ эхлэл, хөгжил цэцэглэлийн билэгдэл болж зөөлөн дулаан уур амьсгалийг бүрдүүлж байна. Тухайн орчин хүнд ямар мэдрэмж, таашаал өгөх нь өрөөний гэрэлтүүлгээс ихэд хамаардаг. Тиймээс дэлгүүрийн таазыг бүхэлд нь гэрэлтүүлэгтэйгээр сонгон хийсэн нь цэлгэр, дулаан, өнгөлөг зун цагийг мэдрүүлэхээр харагдана.

Бусдаас ялгарах, дахин давтагдашгүй зүйлийг бүтээх хүслээс үүдэж төрөл бүрийн интерьерийн шийдэл болон материалыг хооронд нь зохицуулж, үндэсний хэв маягийг шингээсэн аксесуарын тавиурыг урласан нь шинэлэг өвөрмөц болсон. 

Гэрийн уран чамин хээтэй баганыг төлөөлүүлэн чулуугаар сийлэн хийсэн мэт бүтээсэн хана дэлгүүрт илтэд чимэг болсон. Нэг үгээр хэлбэл орчин үеийн контемпорари дизайнтай дэлгүүрт үндэсний хээтэй хана байршуулсан нь илүү дотно, танил мэдрэмжийг өгнө.

Дэлгүүрт ороход нэг дэлгүүр мэт боловч 2 өөр мэдрэмжийг өгөх зорилгоор дэлгүүрийн дундуур зорчих хэсэгтэй  хийсэн ба нэг талд гоёлын болон уламжлалт хувцас хэрэглэл харагдах бол эсрэг талд нь чөлөөт загварын хувцас зонхилсон харагдана.

Энэхүү дэлгүүрийн бас нэгэн онцлох хэсэг бол бүхий л хугацаанд хийсэн хэвлэмэл бүтээгдэхүүний галлерейг ханандаа бий болгосонд оршино. Сүүлийн 10 жилийн хугацаанд бүтээж бий болгосон богино ханцуйтай цамц дээрх хэвлэлүүдийн шилмэл загварын цуглуулга болж харагдана.

Сүүлд нэмэгдсэн

They just won the Olympics’: Internet goes wild for Mongolia’s Paris 2024 outfits

They just won the Olympics’: Internet goes wild for Mongolia’s Paris 2024 outfits

2026/04/13 10:15
The Best Olympic Uniforms to Look For at the Summer 2024 Games

The Best Olympic Uniforms to Look For at the Summer 2024 Games

2026/04/13 09:47
WINTER OLYMPICS UNIFORM 2022

WINTER OLYMPICS UNIFORM 2022

2026/04/13 09:44
PLAYTIME 2022, 20TH ANNIVERSARY CREATIVE COLLAB

PLAYTIME 2022, 20TH ANNIVERSARY CREATIVE COLLAB

2026/04/13 09:21
Michel & Amazonka брэндийн 10 жилийн ойд зориулсан “MONGOLIAN FOUR SEASONS 2025” загварын шоу амжилттай зохион байгуулагдлаа

Michel & Amazonka брэндийн 10 жилийн ойд зориулсан “MONGOLIAN FOUR SEASONS 2025” загварын шоу амжилттай зохион байгуулагдлаа

2026/04/10 09:51
MIAT (Mongolian Airlines) Uniform

MIAT (Mongolian Airlines) Uniform

2026/02/05 04:34
Нэрийн төв дэлгүүр шинэ дүр төрхтэйгээр нээлтээ хийлээ

Нэрийн төв дэлгүүр шинэ дүр төрхтэйгээр нээлтээ хийлээ

2026/02/05 04:30
FORD MOTORS - FOR KUGA COMMERCIAL

FORD MOTORS - FOR KUGA COMMERCIAL

2021/03/10 02:08

Онцлох

Мэдээ, мэдээлэл

Footer

footer-logo

MICHEL&AMAZONKA

  • About us
  • Branches
  • Career
  • Awards
  • Contact us

Services

  • Payment options
  • Delivery&Shipping
  • Return&Exchange
  • Product care

MORE

  • Privacy Policy
  • FAQ
  • Collections
  • All news

Contact

  • 2nd Floor, Galleria Ulaanbaatar, East of the Government Palce, Sukhbaatar District, Ulaanbaatar

  • (+976) 7707-8884
  • management@michelamazonka.mn

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Powered by

Cody LLC